|

Супер цомыг "Реал Мадрид" хүртлээ


Эр-Рияд,2024 оны нэгдүгээр сарын 15/ВВС/. Испанийн Супер цомын тэмцээний шувтаргынтоглолтод "Реал Мадрид" баг "Барселона"-г 4:1 харьцаагаар буулган авлаа. Тоглолт Саудын АрабынЭр-Рияд хотноо ням гарагт болжээ.


"Реал Мадрид"-ын довтлогч Ж.Винисиус XXI зуунд "Реал Мадрид", "Барселона" багуудын тоглолтод хамгийнбогино хугацаандхет-трикбуюу дараалсан гурван гоолхийсэнтоглогч боллоо.

Тэрбээр тоглолтын7, 10, 39 дэх минутад гоол оруулсан бол хагас хамгаалагч Родриго 64дэх минутадгоолджээ. Хожигдсон багаас Роберт Левандовски 33дахь минутадгоол хийсэн байна. Тоглолтын 71 дэх минутад хамгаалагч Рональд Араужо хоёр дахь шар хуудсаа авснаар "Барселона"баг 10 тоглогчтой болжээ.

1982 оноос хойш зохион байгуулж байгаа Испанийн супер цомын тэмцээнд Испанийн аварга багууд,цомын эзэд оролцдог байв. 2019/20 оны улирлаас хойш уг тэмцээнийг дөрвөн багийн мини тэмцээн хэлбэрээр зохион байгуулж байна. "Барселона" Испанийн аварга болж, "Реал Мадрид" цомын эзэн болсон, харин "Осасуна" багцомын тэмцээний шувтаргын тоглолтодшалгарсан тул тус тэмцээнд оролцох эрхийг авсанбайна. "Атлетико" Испанийн аварга шалгаруулах тэмцээндгуравдугаарбайр, "Реал Мадрид" хоёрдугаарбайр эзэлсэн учир Супер цомын төлөө өрсөлджээ.

Испанийн супер цомын тэмцээнд хамгийн олон удаа буюу 14 удаа түрүүлсэн баг бол "Барселона" баг юм.Харин "Реал Мадрид" 13 дахь цомоо хүртсэнээр хоёрдугаарт бичигдэж байна.