|

ДАРХАН-УУЛ: Үйлдвэр технологийн паркийн 3 дугаар бүсийг хүчингүй болгов



Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 20 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанаар газрын нэгдмэл сангийн тайланг дүгнэх тухай, тогтоол хүчингүй болгох тухай (ҮТПаркийн 3 дугаар бүс)жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, олон нийтийн цагдаагийн тоо, урамшууллын хэмжээг тогтоох тухай, урамшууллын хэмжээг тогтоох болон нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам батлах тухай зэрэг зургаан асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны хэлэлцэх нэг асуудал нь тогтоол хүчингүй болгох байсан бөгөөд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга П.Батчулуун “Үйлдвэр технологийн паркийн тогтоолыг хүчингүй болгох асуудлыг төлөөлөгчдөд танилцууллаа.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 60 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Сургалт эрдэм шинжилгээний бүс” буюу Үйлдвэр технологийн паркийнгуравдугаар бүсийн байршил нь Дархан хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны 90 дүгээр тогтоолоор байршлыг шинэчлэн тогтоожээ.
Харин Үйлдвэр технологийн паркийн 3 дугаар бүс нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оныесдүгээр сарынеснийөдрийн 99 тоот тогтоолоор батлагдсан “Дархан хотыг 2016-2035 хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд тусгагдсан “Суурьшлын бүс” буюу амины орон сууцны хороололтой давхцаж байгаа аж.
Иймд Дархан хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахын тулд Үйлдвэр технологийн паркийн гуравдугаар бүсийг хүчингүй болгох асуудлыг Хуралдаанд оролцсон Төлөөлөгчдөөс нэг төлөөлөгч түдгэлзэж, Төлөөлөгчдийн 95.5 хувийн саналаар дэмжин баталлаа.