|

Скаутууд чуулна

Скаутууд чуулна

 

Олон улсын хүүхдийн Найрамдал төвд өнөөдөр Олон улсын хоёрдугаар Жембори буюу скаутуудын чуулга уулзалт болох юм байна. Жембори гэдэг нь скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч хүүхэд, залуучуудын хамгийн том майхант цугларалт бөгөөд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддагаараа онцлогтой. Жемборийн үйл ажиллагаанд оролцсоноор богино хугацаанд олон зүйлсийг нэг дор үзэж, найзын хүрээгээ тэлж, ур чадвараа сорьж, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, хүссэнээрээ хөгжилдөж шинэ шинэ адал явдалуудтай учрах боломжийг олгодог юм.

Скаутууд чуулна

 

Үүнд гадны долоон улс, 16 аймаг болон дүүргийн 1100 гаруй хүүхэд, зочид төлөөлөгчид оролцох аж. Энэ арга хэмжээ ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Д.Бат