​НААҮГ-ын ажилтай аймгийн Засаг дарга танилцлаа

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын цаг үеийн байдалтай өнөөдөр /2016.08.15/ танилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна. Өвөл цаг хаяанд ирсэн энэ үед замын халтиргаа гулгаанаас өгсүүлээд нэлээдгүй асуудал толгой өвтгөдөг. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд тус байгууллага өөрсдөөс шалтгаалах багаж техник хэрэгсэл 65 хувьтай, цас хайлуулах бодис 14 тн, 20 тн давсыг нөөцөлсөн гэлээ. Харин машин техникийн хувьд засвартай байгаа бөгөөд уг асуудлыг тодорхой хэмжээнд аймгийн Засаг дарга шийдвэрлэсэн юм.