|

Өнөөдөр хамгийн том тэргэл сар гарна

Өнөөдөр хамгийн том тэргэл сар гарна

 

Өнөөдөр сар урд урьдынхаасаа илүү том, тод харагдана хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Учир нь сар дэлхийг тойрохдоо зууван замаар тойрдог бөгөөд дэлхийд хамгийн ойр цэгт тохиох тэргэл сарыг Super moon буюу хамгийн том тэргэл сар гэнэ.

Энэ удаагийн Super moon нь Дэлхийгээс Сар 356,509 км зайд тохиож 14 хувиар том 30 хувиар тод гэрэлтэлттэй харагдах юм. Ийм тохиолдол 1948 онд тохиож байсан бол одоо 2034 онд дахин тохиох юм.

Уг үзэгдлийн оргил үе нь Улаанбаатарын цагаар 19 цаг 23 минутаас эхлэн 2 цагийн турш ажиглагдана.

Хамгийн том тэргэл сарууд
20-р зуун (1901-ээс 2000):
1912. 1-р сар. 4: 356,375 km
1930. 1-сар. 15: 356,397 km
1948. 1-р сар. 26: 356,461 km
21-р зуун (2001-ээс 2100):
2034. 11-р сар. 25: 356,445 km
2052. 12-р сар. 6: 356,421 km
2070. 12-р сар. 17: 356,442 km
2088. 12-р сар. 28: 356,499 km
2098. 1-р сар. 17: 356,435 km