|

Найрын харваанд өнөө жил 50 гаруй харваач оролцжээ

Найрын харваанд өнөө жил 50 гаруй харваач оролцжээ

 

Дархан-Уул аймгийн "Дархан Хараа” мөсөн шагайн холбооноос санаачлан энэ сарын 18-нд Хараа гол дээр найрын харваа хийж аваргаа шалгаруулсан байна. Тус холбоотой хамтран өнөө жил ШУТИС-ийн Дархан дахь Технологийн сургууль найрын харвааг хийжээ. 

Үндэсний спортын наадгайг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх гол зорилготой явагдсан энэ тэмцээнд 50 гаруй мэргэн харваач оролцож, цэц мэргэнээ сорьжээ.

Ингээд нэгдүгээр байрт Л.Мөнхбат, М.Сэнгэравданнар 19 оноогоор орсон бол Б.Очиржамцан, Г.Мягмарсүрэн нар 18 оноогоор удаах байрыг эзэлжээ. Харин Б.Алтанзолбоо, Б.Сүхбаатар нар 17 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна. Мөн энэ үеэр Б.Очиржамцан, Н.Эрдэнэцогт, Т.Дансран, Б.Лхагважаргал нар "Аймгийн мэргэн харваач" цол, тэмдгээр шагнуулжээ.