|

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО

 

Монголын Үндэсний ХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхимаас 2017 оны 4 дүгээр сарын 15-16-ний өдрүүдэд КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ олгох сургалт зохион байгуулах гэж байгаа тул БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА бүхнийг бүртгүүлэхийг урьж байна.

Хариуцах ажилтан: Дархан-Уул аймаг дахь салбар танхимын ажилтан Т.Дэлгэрбаяр

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ ГЭДГИЙГ ЭНГИЙНЭЭР ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ?
Дэлхийн олон оронд бизнесийн байгууллагынх нь 70 гаруй хувийг гэр бүлийн бизнес эзэлж, эдийн засаг өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал байр суурь эзэлдэг байна. Тухайлбал, Испанийн бизнесүүдийн 75 орчим хувь гэр бүлийн мэдэлд байж, улсынхаа ДНБ-ий 65 орчим хувийг бүрдүүлдэг аж. Латин Америкийн улс орнуудын үндэсний нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг гэр бүлийн бизнес бүтээдэг гэсэн судалгааг Олон улсын санхүүгийн корпорациас гаргажээ.
-Компанийн засаглал гэдгийг энгийнээр юу гэж ойлгох вэ?
-Компанийн засаглал гэдэг нь товчхондоо аливаа аж, ахуйн нэгж, байгууллагын дотоодын зохистой удирдлага юм. Аж ахуйн нэгж байгууллагын хувь нийлүүлэгчид, гүйцэтгэх удирдлага, төлөөлөл удирдах зөвлөлийн хоорондын харилцааг ойлгож болно. Компани нь нийгмийн харилцаанд оролцож байгаа учир нийгмийн эрх ашгийг хөндөж буй юм. Тэгэхээр аливаа компани засаглалаа сайжруулсанаар дотоодын тогтвортой байдлаа хангахын зэрэгцээ нийгмийн өмнө хариуцлага хүлээх боломж нээгдэнэ.
Манайд төр засаг, аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд ч эрсдэл байна гэж ярьж байгаа. Тэгэхээр эрсдэлийг багасгах гарц нь компанийн сайн засаглал юм.
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу