|

Р.Бурмааг буцаан татав

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар өнөөдөр УИХ-д бичиг илгээлээ.
 
Уг албан бичигт Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
 
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилох асуудлыг Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ дахь МАН, АН-ын бүлэг тус бүр завсарлага аваад байсан юм.