|

Хавдрын эсрэг өдрийн хүрээнд “Ospring” компани бүтээгдэхүүнээ хандивлана

Дэлхийн ХАВДРЫН ЭСРЭГ өдрийг дохиолдуулан "Ospring” компани болон "Этүгэн” дээд сургуулийн 6сигма клубтэй хамтран "Этүгэн” их сургуулийн 209 тоот ангид 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эрдэмтэн, багш нар тусгайлан лекц зохион байгуулахаар болжээ.

Энэхүү өдрийн хүрээнд "OSPRING” компани Халдвар судлалын үндэсний төвд номын фонд үүсгэж, өөрийн компанийн нэрийн бүтээгдэхүүнээ хандивлах юм байна.

Мөн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эрүүл мэндийн тайван алхалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.