|

"Алтан тариа" компани

"Алтан тариа" компани

 

Энэтхэгт хүчтэй тархсан авлигын асуудлаас болж алслагдсан суурин тосгодыг төв газруудтай холбох ёстой байсан зам Засгийн газар аль хэдийнэ төлбөрийг нь төлсөн ч баригдахгүй хэмээх судалгаа гарчээ.

АНУ-ын Принстоны Их сургууль болон Франц дахь Парисын Эдийн Засгийн сургуулийн  судлаачид Энэтхэгийн "Pradhan Mantri Gram Sadak Yojana” нэртэй зам барих том хөтөлбөрийг судалгааны шинэ техник ашиглан шалгаж үзжээ. Тус судалгааны дүнд төрөөс холбогдох тооцоог нь гаргаж, төлбөрийг нь төлсөн 500 гаруй зам огт баригдаагүй нь тогтоогдсон байна.

Судлаачдын үзэж буйгаар тус "алга болсон” замууд нь орон нутгийн удирдлагын хууль бус үйл ажиллагааны үр дүн аж. Тэд зам бүтээн байгуулах гэрээг өөрт ашигтай, ур чадваргүй компаниудад хууль бусаар өгдөг байна. Дээрх замууд баригдаагүйгээс болж тосгоны 857 мянган иргэн хохирч үлджээ. 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу