|

Газын хямралд туслах олон улсын хурал зохиохыг эсэргүүцнэ

 
 Газын хямралд туслах олон улсын хурал зохиохыг эсэргүүцнэ

Синьхуа Агентлагийн мэдээ: 11-нд Палестины Үндэсний  Чөлөөлөх Байгууллага, Палестины Исламын Эсэргүүцэх Хөдөлгөөн ХАМАС зэрэг Палестины голлох бүлгүүд, АНУ Газын зурвасын хүмүүнлэгийн хямралд туслалцаа  олгох олон улсын хурал зохион хуралдуулахыг эсэргүүцэж буйгаа  мэдэгджээ.


Палестины Үндэсний Чөлөөлөх Байгууллагын Гүйцэтгэх  зөвлөлийн гишүүн Ахмед Маждалани Синьхуа агентлагийн сурвалжлагчид хэлсэн үгэндээ: Газын зурвасын одоогийн хүмүүнлэгийн хямралыг зохицуулахад, юуны түрүүнд Газын зурвасын улс төрийн асуудлыг зохицуулаад, дараа нь хүмүүнлэгийн, эсвэл туслан дэмжих асуудлыг бодолцох хэрэгтэй. Газын зурвасын хямрал нь  Израйлийн урт хугацааны битүүмжлэлээс улбаатай гэдгийг Америкийн засгийн газар тодорхой мэдэж байгаа. Газын зурваст тавьсан битүүмжлэлийг цуцалбал орон нутгийн  хүмүүнлэгийн хямрал намжих юм. АНУ олон улсын туслалцааны хурал зохион явуулах  зорилго нь Палестины Газын зурвас ба Йордан голын баруун эргийн бүс нутгийн хооронд эвдрэл үүсгэж, Палестины талын баримталж буй 1967 оны хилийн шугамаар зааг болгосон Палестин улс байгуулах байр суурийг үгүйсгэхийн төлөө  юм гэжээ.


Мөн өдөр ХАМАС-ын төлөөлөгч Хазем Фасем сурвалжлагчид хэлсэн үгэндээ: АНУ энэхүү олон улсын тусламжийн хурал зохион хуралдуулахыг ХАМАС эсэргүүцэх бөгөөд Америкийн тавьсан ямарваа болзлыг хүлээж авахгүй гэсэн  байна.