|

Хуягуудаа согтоогоод шоронгоос оргожээ

Хуягуудаа согтоогоод шоронгоос оргожээ

 

Нэгэн сонирхолтой хэрэг явдал Колумбийн нийслэл Богота хотод оршдог чанга дэглэмтэй хорих газарт гарчээ. Хоёр хоригдол хуягаа согтоож чадсан байна. шоронгийн харгалзагч тасрангуут тэд "Биднийг камераас гаргаж өгөөч дээ” хэмээн гуйж, ятгаж дөнгөсөн гэнэ. Гэмт этгээдүүд гялс дэлгүүр лүү гүйгээд дахиж нэг лонх юм аваад ирье гэсэн аж. 

Эрх чөлөөтэй болсон хоёр шорондоо эргэж ирээгүй нь тодорхой. Хоёулаа Колумбийн Хувьсгалт зэвсэгт хүчний гишүүн байсан юм. Нэг нь 2003 онд хүн хулгайлаад 40 жилийн ял сонссон бол нөгөөх нь хулгайн хэрэгтээ удахгүй шүүх хурлаар орох ёстой байжээ. 
Эх сурвалж www.wikimon.mn