|

Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор"-ын төслийн баг хуралдлаа

Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор"-ын төслийн баг хуралдлаа

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01-А/130 дугаар захирамжаар байгуулагдсан Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд "Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор"-ын ажлыг зохион байгуулах төслийн багийн анхны хурал өнөөдөр /2018.04.18/ боллоо.

Төслийн багийн дарга, Орон нутгийн өмчийн газрын дарга П.Батсүхээр ахлуулсан ажлын хэсгийн уг хуралдаанаар: Зохион байгуулагдах ажлын төлөвлөгөө, паркийн үйл ажиллагааны ерөнхий хэлбэр, тохижилтын ажил, тоглоом, тоглоом суурилуулах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн байна.