Үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэх зорилготой Улсын шалгалтын "Даалгаврын сан” хэрэглээнд нэвтэрлээ.
Даалгаврын санд нэвтрэх бол http://ush.eec.mn/ холбоос дээр дарна уу.
Улсын шалгалтад 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдана. Улсын шалгалт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулагдана.
СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭ НЬ:
-Бага боловсролын түвшинд 85-100% "ОНЦ” 70-84% "САЙН” 55-69% "ХАНГАЛТТАЙ”, 40-54% "ДУНДЖААС ДООГУУР”, 26-39% "ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ”, 0-25% "ХАНГАЛТГҮЙ” үгэн үнэлгээгээр;
- Суурь, бүрэн дунд боловсролын түвшинд 0-59.9% "F”, 60-69.9% "D”, 70-79.9% "C”, 80-89.9% "B”, 90-100% "A” үсгэн үнэлгээгээр үнэлнэ.
-Дахин шалгалтыг хуваарийг тухайн үед БҮТ-өөс зарлах ба хуваарийн дагуу зохион байгуулна.