|

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ФОРУМ-2018 ЭХЭЛЛЭЭ

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ФОРУМ-2018 ЭХЭЛЛЭЭ

 

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ФОРУМ-2018 өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо тамхимд эхэллээ. Форумыг  БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ  ерөнхийлөгч Ч.Даваабаяр нээж үг хэллээ.


 

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ФОРУМ-2018 ЭХЭЛЛЭЭ

 

 

 


Нээлтийн үг бүрэн эхээрээ:

 

Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудалд эрдэмтэд, улс төрчид онцгой анхаарал хандуулах болсон. Жижиг, дунд үйлдвэрлэл нь дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын төдийгүй хөгжиж буй орнуудын үндэсний эдийн засгийн хамгийн чухал салбар бөгөөд жижиг дунд бизнесийн орчинг бий болгох, зах зээлийн эрсдэлээс хамгаалах, эрчимтэй хөгжих таатай боломж нөхцлийг бүрдүүлэх бодлогоор дэмжиж байж л үр дүн, ихээхэн амжилтанд хүрч байна.

 

 

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ФОРУМ-2018 ЭХЭЛЛЭЭ

 


 

Жижиг, дунд бизнесийн хөгжил нь зах зээлийн харилцаанд шилжих чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, ”чинээлэг дундаж давхрагыг” буй болгох замаар нийгмийн амьдралыг тэнцвэржүүлж, бага зардлаар хүмүүсийн нийтлэг эрэлт хэрэгцээг шуурхай хангах, баялаг бүтээх, экспортыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах зэргээр ардчилсан нийгмийг бэхжүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн үндэс болж байдаг билээ. Жижиг дунд үйлдвэр (ЖДҮ) нь эрчимтэй инновацын уян хатан шинжтэй, шинэ бүтээгдэхүүн, шинэ ажлын байрыг хурдан хугацаанд бий болгох ихээхэн давуу талтай билээ.


ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ФОРУМ-2018 ЭХЭЛЛЭЭ

 Түүнчлэн ЖДҮ нь ажил олгогч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, шинжлэх ухаан технологийн дэвшлийн шүүлтүүр, татвар төлөгч, чөлөөт зах зээлийн агентын үндсэн үүргээс гадна нийгэмд ихээхэн нөлөө үзүүлдэг. Жижиг дунд үйлдвэрт олон арван хүн өөрийн авъяас чадвар,бүтээлч сэтгэлгээ, дотоод хүч, нөөц боломжоо илрүүлэх, дайчлан ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг ба хүмүүсийн хамтын ажиллагааг үр өгөөжтэй болгоход удирдлага, менежментийн асуудал үргэлж чухалд тавигдаж байна.

 

Өнөөдөр дэлхийн улсуудын үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын чиг хандлага нь хувийн секторыг давамгайлуулах, эдийн засгийн бүхий л салбарыг либералчлах, зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, жижиг, дунд үйлдвэрийг маш хурдацтай эрчимтэй хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Гадаадын улсуудад жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх гол хүчин зүйл бол төрийн идэвхитэй дэмжлэг бөгөөд төр нь зах зээлд аж ахуйн нэгжүүдийг үүсгэх, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, хянах эрх мэдэлтэй, улсын өмчийг, журамлах, өмчилж байдаг, зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, идэвхижүүлэх, хамгаалах, эдийн засгийн зохицуулалт хийх өвөрмөц хэрэгсэл юм.

Энэ салбарт дэлхийн нийтийн ерөнхий чиг хандлага нь засгийн газрын хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлэх, санхүүгийн хөнгөлөлт үзүүлэх, зөвөлгөө өгөх, инновац-технологийн инкубаторуудыг байгуулах залуучууд эмэгтэйчүүдийг илүү дэмжих энэхүү бизнест илүү татан оролцуулахад чиглэгдэж байна.

Монгол улсын хувьд 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн үеэс нийгэм, эдийн засгийн харилцаанд зарчмын өөрчлөлт гарч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бий болж эхэлжээ. Өмч хувьчлалын үр дүнд үйлдвэрлэлийн бүтцэд шилжсэн. Жижиглэн худалдаа, ахуйн үйлчилгээ, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, оёдол, сүлжмэл зэрэг хөнгөн үйлвэрлэлийн салбарт жижиг, дунд үйлдвэр олноор байгуулагдсан байна.

Үүний үр дүнд татварын ерөнхий газрын мэдээгээр 2017 оны жилийн эцсийн байдлаар бизнес, регистрийн санд бүртгэлтэй 78,500 аж ахуйн нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 86 хувь буюу 67,600 аж ахуйн нэгж нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч 800 мянга гаруй хүн ажиллаж байна. Байршлын хувьд 66.5 хувь нь Улаанбаатар хотод 33.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна.

Ажиллагсдыг тооны бүлгээр авч үзвэл нийт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 88,6 хувь

1-9 хүртэл ажилтантай, 9,6 хувь нь 10-50 хүртэл ажилтантай, 1,8 хувь нь 51-200 хүртэл ажиллагсадтай байна.

Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод "Монгол улс экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн өсөлт, хөгжлийн стратегийг сонгож байна” гэж заасан бөгөөд улмаар хувийн хэвшилд түшиглэсэн, өндөр технологид суурилсан, экспортын баримжаатай боловсруулах салбарын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийг олон талтай болгож, ашигт малтмалаас харьцангуй бага шалтгаалдаг орон болох” зорилгыг дэвшүүлжээ.

Монгол улсын Засгийн Газрын " Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д эдийн засгийн реформ, нийгмийн бодлогын реформ, засаглалын реформ хийхээр зарласан. Иргэдээ чинээлэг болгох "Нийгмийн бодлогын реформ”-ын хүрээнд БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ БАГЦ БОДЛОГО, ХУУЛИЙН ТӨСӨЛ-ийн ажлын хэсэг ЗГХЭГ-ын даргын 106 тоот тушаалаар батлагдан ажилдаа орлоо.

2007 онд "жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай” хууль, 2015 онд "Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль 2016 онд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 мөн "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-үүд хэрэгжиж эрх зүйн орчин сайжирсан ч ЖДҮ маш удаан хөгжиж ирлээ. Монгол улсад судалгаанд суурилсан өөрийн орны онцлогийг тусгасан бодлого, түүнийг хэрэгжүүлэх механизм бүрдээгүй, нийгэм,улст төр, макро эдийн засгийн орчин тогтворгүй, хөрөнгө оруулалтын зогсонги байдал, валютын ханш, инфляци, үйлдвэрийн төрөлжилт муу зэрэг нь жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд муугаар нөлөөлж байна.

Ялангуяа ЖДҮ-ийг дэмжих талаар төр засгаас явуулж буй бодлогыг хэрэгжүүлэх удирдлага, үйл ажиллагааны менежментийн мэдлэг боловсрол тун хангалтгүй байна.

Иймээс өнөөдөр Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр төрийн бодлогыг хэрэгжүүлэх менежментийг сайжруулах, хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй цогц болгох, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээнд шударга өрсөлдөөнийг бий болгох, бүс, орон нутгийн эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах нөхцлийг бүрдүүлэх, санхүү, татвар, маркетинг, мэдээлэл, инновацийн шинжлэх ухааны удирдлагыг нэвтрүүлэх, хүний нөөц, мэдлэг, ур чадвартай холбоотой олон олон хүндрэл, бэрхшээлүүд амьдрал дээр гарч байгаа нь ЖДҮ-ийн хөгжлийг удаашруулж улмаар улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ нь Монгол улсын хөгжлийн гарц гэж манай холбоо үздэг тул ЖДҮ-ийн салбарт ажилладаг зуу гаруй мянган гишүүд, дэмжигчдыг нэгтгэсэн " Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-г үүсгэн байгуулж, Улаанбаатар хот болон орон нутгийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, мөн энэ чиглэлийн бодлогын хэрэгжилтийг хариуцах чиг үүрэг бүхий төрийн болон орон нутгийн удирдлага, баялаг бүтээгчидтэй байнга холбоотой ажиллаж байна.

"Монгол улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн төсөл өргөн баригдаж улмаар УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа энэ чухал цаг үед энэхүү ФОРУМ-ыг зохион байгуулж байна.

Уг ФОРУМ-ыг жил бүр зохион байгуулж байхаар болсоныг албан ёсоор зарлаж байна.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсээд "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2018” нээснийг мэдэгдье.