|

Чин Хай Төвдийн өндөрлөг газар дэлхийн хамгийн цэвэр газруудын нэг

БНХАУ-ын хуурай газар нутгийн дөрөвний нэг хувийг эзэлдэг Чин Хай Төвдийн өндөрлөг газар нь дэлхий дээрх хамгийн цэвэр агаартай, бохирдол багатай газруудын нэг юм гэж БНХАУ-ын Засгийн газраас гаргасан судалгаанд дурджээ.
"Хүний үйл ажиллагаа бараг байхгүй энэ өндөрлөг газрын агаарт бага хэмжээний өөрчлөлт орсон боловч бохирдлын төрлүүд цөөхөн бөгөөд нягтрал багатай. Бохирдуулагчийн агууламж нь Хойд туйлын агаартай төстэй байна" гэж "Чин Хай Төвдийн өндөрлөг газрын талаарх Экологийн дэвшил” тайланд дурдав.
Чин Хай Төвдийн өндөрлөг газрын шинэ эрин үеийн экологийн аюулгүй байдал нь "Үзэсгэлэнт Хятад” санаачилгын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү санаачилгын зорилго нь БНХАУ-ын ард иргэдийг сайхан амьдарч, ажиллах сайн орчноор хангах зорилготойн сацуу дэлхийн экологийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд Хятадын зүгээс оруулж буй хувь нэмэр юм.
БНХАУ-ын Коммунист нам болон тус улсын Засгийн газар нь байгаль хамгаалах үйл ажиллагааг эн тэргүүний зорилтоо болгосон билээ. Үүний зэрэгцээ Чин Хай Төвдийн өндөрлөг газрыг хамгаалах нь Хятад улс оршин тогтноход болон улсаа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Уг өндөрлөг газрыг хамгаалах тогтолцоог алхам алхмаар хөгжүүлж байгаа гэж уг тайланд мөн дурдав.
Хятадын баруун өмнөд нутгийг хамарсан Цин Хай-Төвдийн өндөрлөг газарт Төвдийн өөртөө засах орон болон Чин Хай мужийн газар нутаг бүхэлдээ багтдаг байна. Уг газар нутгийн нийт талбай 2.6 сая км хавтгай дөрвөлжин бөгөөд далайн түвшнээс 4000 метрийн өндөрлөгт оршдог ажээ.

Найруулагч:  Б.Сүлдээ
Эх сурвалж:  Синьхуа Агентлаг