|

Салхилж явсан эмэгтэйг хүчиндэхийг завджээ

Салхилж явсан эмэгтэйг хүчиндэхийг завджээ

 

Энэ сарын 3-ны үдшийн 22 цагийн үед салхилж явсан иргэнийг дээрэмдэж, хүчиндэхийг завдсан хэрэг Дархан хотод гарсан байна. Гурван залуу бүлэглэн иргэн Э-г зодож, дээрэмдэн, хүчиндэхийг завджээ. Эмэгтэй гэмт этгээдүүдээс зугтаж, Петровис компанийн Нефть хангамжийн салбарын хамгаалалтын бүсэд нэвтэрч, тусламж авснаар аврагдсан аж.  

 

Петровис компанийн хамгаалалтын ажилчид гэмт этгээдүүдийг хөөн барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Уг хэргийг Дархан Уул аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

 

Б.Учрал