|

Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын албан хаагч нарт иргэдээс талархал илэрхийллээ

 

Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын албан хаагч нарт иргэдээс талархал илэрхийллээ

 

Иргэн Ч-ийн таван  настай охин  Э  гурав хоног сураггүй алга болоход шуурхай эрэн сурвалжилж, эсэн мэнд олж өгсөн тус цагдаагийн  газрын  хамт олонд охины эцэг эх, төрөл төрөгсдөөс  нь талархал илэрхийлжээ.

Мөн Дархан сумын 8-р багийн иргэн  Г-ийн гэрт хулгай орж эд зүйлсийг нь хулгайлсан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж хохиролгүй болгож өгсөн тус Цагдаагийн газрын   эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад П.Бямбасүрэнд, 3-р багийн иргэн Д-ийн гэрт хулгай орсонд Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрхэмбаяр, цагдаагийн ахлагч Г.Олзбаяр нар 24 цагийн дотор илрүүлэн хохиролгүй болгож өгсөнд, иргэн Ю-гийн таксинд орхиж буусан  гар утсыг шуурхай олж өгсөн  тус цагдаагийн газрын жижүүрийн ахлах офицер  цагдаагийн хошууч Б.Лхагварагчаад  тус тус иргэдээс талархал илэрхийлжээ. Цагдаагийн алба хаагчийн үүргээ нэр төртэй, шуурхай гүйцэтгэсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.

АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА