|

Т.Баярхүү: ЖДҮ-д нэр холбогдсон албан тушаалтнууд одоогоор эрүүгийн хариуцлага хүлээгээгүй

"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: асуудал ба шийдэл" хэлэлцүүлгийг "Туушин” зочид буудалд зохион байгуулж байна. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс зарим асуултад хариулт авлаа.

-Өнөөдрийн хэлэлцүүлгийг АТГ хамтран зохион байгуулж байгаагийн хувьд ЖДҮ-тэй холбоотой асуудлаар яг ямар гарц, шийдлийг өгөхөөр зорьж байна вэ?

-Олон улсын авлигын эсрэг өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдөр тохиодог. Энэ өдрийг угтаж АТГ-аас авлигын эрсдэлтэй асуудлаар олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Саяхан авлигын нөхцөл байдлын талаарх судалгаа шинжилгээ хийдэг байгууллагуудын бага хурлыг зохион байгууллаа. Араас нь боловсролын салбар дахь хэлэлцүүлгийг хийлээ. Өнөөдөр ЖДҮ-тэй холбоотой асуудлаар хэлэлцүүлэг хийж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт АТГ-ын зүгээс ЖДҮ болон түүнээс зээл олгож байгаа процесст авлигын асуудал байгаа гэдэг яриа бий. Манайхаас энэ асуудалд шалгалт хийгээд явж байгаа. Тэгэхээр энэхүү гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлөөс яаж урьдчилан сэргийлэх ёстой юм. Хяналт хэрхэн тавих юм. Иргэдийн оролцоо ямар байх юм гэх зэргээр олон талт оролцоог хангасан байдлаар хэлэлцүүлэх юм. ЖДҮ-ээс зээл авдаг аж ахуйн нэгж байгууллага, түүнд хяналт шалгалт хийдэг төрийн байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, холбоод хэрхэн хяналт тавих вэ гэсэн асуудлаар.

Цаана үүссэн нөхцөл байдлыг арилгахгүйгээр асуудлыг шийдэхгүй. Тэгэхээр шалтгаан нөхцөлийг арилгахад бүх талын санал, хууль эрх зүйн хувьд боловсронгуй болгох гарц шийдлийг гаргах нь чухал.

-Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийг аль эрт баталсан ч хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай байгаа нь нууц биш. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахад АТГ ямар оролцоотой байдаг юм бол. Авлига, албан тушаалаа урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй байдгийн хувьд оролцоо нь их, шахаж шаардах эрхтэй байдаг байх?

-Хуулийн хэрэгжилтэд шууд хяналт тавих үүргийг АТГ хүлээдэггүй. Гэхдээ Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь өөрөө авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг хэлбэр. Мэдээлэл ил тод байх тусмаа олон нийтийн хяналттай болно. Түүгээрээ хууль бус үйл ажиллагаа явахаас урьдчилан сэргийлж чадна.

Жишээ нь, боловсролын салбарт гэхэд оюутнууд өөрсдийнхөө сургалтын төлбөрт өгсөн мөнгийг сургуулийн удирдлагууд нь юунд зарцуулж байгааг хянадаг байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулж байгааг татвар төлөгчид хянадаг байх ёстой. Шилэн дансны тухай хууль гээд байна. Хууль эрхзүйн хувьд тодорхой хэмжээнд ахиц дэвшил байгаа. Хэрэгжилтийг нь хангах асуудал дээр л асуудал үүсээд байна.

-Хэрэгжилтийг хангах тал дээр яах ёстой юм. Жишээ нь, АТГ-ын зүгээс?

-Шат шатандаа хариуцлагаа сайжруулах ёстой. Энэ нь зөвхөн АТГ-ын ажил биш.

-ЖДҮ-ээс зээл авсан, олгосон асуудалд эзэн нь үлдээд, гүйцэтгэгчид нь эрүүгийн хариуцлага хүлээж 461-т хоригдож байна гэсэн агуулгатай үгийг Улсын ерөнхий прокурор чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо хэлсэн байгаа шүү дээ?

-ЖДҮ-д нэр холбогдсон албан тушаалтнууд одоогоор хариуцлага хүлээгээгүй. Хэрэг бүртгэл нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа. Гэм буруутай эсэхийг нь бид ярих боломжгүй. Хоёрдугаарт, тодорхой хэргийн процесстэй холбоотой асуудлаар прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй. Мэдээж тухайн зээл хариуцсан сан нь олгосон учраас холбогдох албан тушаалтнуудыг шалгах нь зүйн хэрэг. Дараа нь тухайн албан тушаалтанд нөлөөлсөн үү, нөлөөлөөгүй юу гэдэг нь тусдаа асуудал. Хууль эрх зүйн хувьд энэ асуудлыг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.

 

Newspress.mn

<!-- [if mso & !supportInlineShapes & supportFields]> SHAPE \* MERGEFORMAT
<!-- [endif] --> <!-- [if mso & !supportInlineShapes & supportFields]>
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу