|

Туркменистан улсад архины эсрэг хатуу хууль хэрэгжиж эхэллээ

Төв Азийн Туркменистан улсад шинэ оны эхний өдрөөс согтууруулах ундааны эсрэг хатуу хууль хэрэгжиж эхэлж байна. Муслим иргэд давамгайлсан 5.6 сая хүн амтай энэ улсад нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн галт тэрэг, нисэх онгоц, усан онгоц зэрэг тээврийн хэрэгслүүд болон спортын байгууламжид архи хэрэглэхийг хатуу хориглож байгаа аж. Мөн бүх нийтээр амардаг баярын бүх өдрүүдэд согтууруулах ундаа зарахыг хоригложээ.

 Цаашлаад 2021 оноос эхлэн Бямба, Ням гарагуудад бар, ресторанаас бусад бүх газруудад согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох юм байна. Туркменистаны хэмжээгүй эрхт ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов спортод дуртай нэгэн бөгөөд өөрийгөө олон төрөлд гарамгай болохыг ард түмэндээ байнга харуулдаг аж. Тэрээр Туркменистаны иргэдэд спортоор хичээллэхийн ач тусыг байнга сурталчилдаг бөгөөд 2025 онд тамхи татдаггүй үндэстэн болох амлалт өгөөд байгаа юм байна.

updown.mn

 


 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу