|

Ш.Занданшатар: С.Мөнхчулууныг нийслэлийн засаг даргаар томилохгүй

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар яг ингэж хэлээгүй ч, үүнтэй агаар нэг сонсогдохуйц, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшиж, НИТХ-ын гишүүдийн олонхийн саналыг авсан С.Мөнхчулууныг Улаанбаатар хотын захирагчаар томилох сонирхол Засгийн газарт байхгүй байна гэсэн утгатай мэдэгдлийг хийлээ.

Дөнгөж сая (2019.01.30) ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хамт Засгийн газрын хуралдааны талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд энэ хуралдаанаар Татварын Ерөнхий газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн. Засгийн газруудын тусгай сангуудад хийсэн шалгалт дууссан. Шалгалтын дүнг цагаан сарын дараах хуралдаанаар авах арга хэмжээг хэлэлцэнэ” гэв.

Энэ үеэр хэвлэлийнхэн НИТХ-ын гишүүдийн олонхийн саналыг асан С.Мөнхчулууныг Хотын даргаар хэзээ батламжлах вэ хэмээн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас асуулаа.

Г.Занданшатар энэ асуудалд Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэл гээд нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадах хүнийг томилно. Бид нам дээрээ ярилцаж байгаа гэв. НИТХ-аас итгэмжлэх бичгээ авсан хүнийг томилоно, томилохгүй хэмээн шууд хэлээгүй ЗГХЭГ-ын даргын энэ бөөрөнхий хариулт:

-МАН-ын Удирдах зөвлөл С.Мөнхчулууныг Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэл гээд нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадах хүн гэж итгэхгүй байгаа. Өөр хэн нэгнийг хайж байна. Магадгүй энэ нь өмнө нь томилохоор шийдсэн С.Амарсайханыг дахин зүтгүүлнэ гэсэн үг байх магадлалтай юм.

С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилуулахыг хүссэн НИТХ-ын албан тоот Засгийн газарт хугацаа алдаж очсон. Очихдоо зам зуураа бас төөрөлдсөн. Нийслэлийг Засаг даргатай болгох хуралдаан болсноос хойш 10 гаруй хонож байгаа. Засгийн газар энэ асуудлаар тоймтой хариу өгөхгүй байгаа зэрэг нь С.Мөнхчулууныг МАН-ын удирдлага "хүсээгүй хүн” гэж үзсэнтэй нь холбоотой харагдаж буй.

Үйл явдлыг сөхөн сануулахад Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилно гэж МАН-ын Удирдах зөвлөл нэгэнт шийдсэн байв. Гэвч Удирдах зөвлөлийн том дэмжлэгтэй энэ хүн НИТХ дээрээ бүдэрсэн. Заалнаас НИТХ-ын гишүүн С.Мөнхчулуун нэр дэвшин С.Амарсайхантай санал тэнцэж, дараагийн санал хураалтаар олонхийн санал авч, бараг Хотын дарга тодорчихлоо гэсэн томилгооны ойлголтыг эвдсэн юм.

С.Мөнхчулууны нам, бүлгийн хамаарлыг сөхвөл тэр Нийслэлийн СХД-т засаглаж асан Д.Сумъяабазар хүн. С.Сумъяабазарт ч өөрийн хүнээ хотын даргаар томилох санаа байсан. Өнгөрсөн намар Хотын МАН-ын хорооны даргаар томилогдоод энэ албан тушаалд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг зүтгүүлэх гэж үзсэн. Тэр ч УИХ-ын гишүүнээс сайн дураараа татгалзаж, Хотын дарга хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн удаатай.

Хэрвээ ЖДҮ-ийн дуулиан дэгдэж, нэг кноп ямар их үнэ цэнэтэй байгааг ойлгуулаагүй бол Х.Нямбаатарын нэр одоо яригдаж байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс Д.Сумъяабазар л С.Мөнхчулуунд заалнаас нэр дэвших зориг, НИТХ дахь гишүүдэд Хотын намын хорооны даргын хувиар С.Мөнхчулууныг дэмжих командыг өгсөн байх магадлалтай. Нийслэлийн Засаг даргын томилгоо өнөөдрөөс МАН-ын эрх барьж байгаа бүлэг дунд эвдрэлийн эхлэлийг тавьж магадгүй болжээ.

 



* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу