|

Энэтхэгээс улаанбурхан өвчний халдвар тээж ирсэн иргэнийг тусгаарлажээ

 

Эрүүл мэндийн яамнаас Энэтхэг улсаас манай улсад ажиллаж байгаа иргэн улаан бурхан өвчнөөр өвчилсөн талаарх мэдээллийг хүргэлээ. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах "Оюутолгой" компанид ажиллаж байсан гаднын инженер халуурч, тууралт гарсан тул ХӨСҮТ-д хандан шинжилгээ хийлгэхэд Улаанбурхан өвчин болох нь тогтоогджээ. 

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Улаанбурхан өвчний тархалт 2018 сүүлээс дэлхийн дахинд идэвхжээд байна. Энэ хүрээнд бид урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч байсан боловч Энэтхэг улсаас манай улсад ажиллаж байгаа иргэн улаанбурхан өвчний халдвар тээж ирсэн болох нь тогтоогдсон" гэлээ. 

Улаанбурхан өвчний дэгдэлт одоогоор дэлхийн 50 гаруй оронд тархаад байгаа аж. Үүнд, манай улсаас гадна ОХУ, БНХАУ болон Ази, Европын орнууд багтаж байна. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Улаанбурхан өвчний тохиолдол илэрсэн учраас шуурхай хурал зөвлөгөөн хийж, өнөө өглөө ХӨСҮТ-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг шаардлагатай бүх эмнэлгийн хэрэгсэл, вакциныг авч Оюутолгой руу ниссэн. Халдварт өвчний голомтын тархалтыг дэлгэрүүлэхгүйн тулд өвчтөн болон ойрын хүрээнд байсан 12 хүнийг тусгаарлаад байна.  

Улаанбурхан өвчний халдвар нь тууралт эхлэхээс өмнө 4-5 хоногт, тууралт эхэлсний дараа 4-5 хоног үргэлжилдэг учраас халдвар тараах маш өндөр эрсдэлтэй байдаг. Бид халдвараас тархахаас сэргийлж шаардлагатай бүх арга хэмжээг авна. Манай улсад өнгөрсөн 2015-2016 онд хоёр жилийг дамнан 50 гаруй мянган иргэн улаанбурхан өвчнөөр өвчилж байсан. Энэ нь дархлаажуулалтад хамрагдаагүй, дархлаа султай байгаагаас үүдэн халдвар амархан авсантай холбоотой. Тиймээс та бүхэнд улаанбурхны шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай"

А.Тэлмэн


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу