|

​“Эерэг хандлага, хөгжил-2019” сэдэвт уулзалт, лекц боллоо

​“Эерэг хандлага, хөгжил-2019” сэдэвт уулзалт, лекц боллоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Монголын оюутны хөгжлийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөлөөс зохион байгуулж буй "Эерэг хандлага-хөгжил” сэдэвт уулзалт өнөөдөр /2019.03.07/ төгсөх ангийн сурагчдын дунд боллоо. Лекцийг Монгол улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжлийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяагаар ахлуулсан ажлын хэсэг явуулсан юм.

Дархан-Уул аймаг нийт 101 мянган хүн амтай үүнээс 34,1%-ийг 18 хүртэлх насны хүүхэд багачууд эзэлдэг бөгөөд энэ төрийн өмчийн 17, хувийн өмчийн 9, нийт 26 ерөнхий боловсролын сургуульд 20385 хүүхэд суралцаж байгаагийн төгсөх ангийн сурагчид өнөөдөр ийнхүү уулзалт лекцэд хамрагдсан юм. 

Ерөнхийдөө Дарханчууд хүүхэд багачуудыг хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс олон арга хэмжээг авч байгаа бөгөөд "Хүүхэд хөгжлийн ордон”, "Залуучууд хөгжлийн төв”, "Түр хамгаалах байр”, "Зулзагын гол” хүүхдийн зуслан, "Залуучуудын гэрэлт гудамж”, Олон улсын стандартад нийцсэн "Мини хөл бөмбөгийн талбай” зэрэг чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, хөгжих, хамгаалагдах орчныг бүрдүүлсэн олон ажлыг хийжээ.