|

Хирсний хулгайн анчин заанд гишгүүлж, арсланд идүүлжээ

 

Өмнөд Африкийн Крюгер Үндэсний дархан цаазат газарт өнгөрсөн долоо хоногт хулгайгаар хирс агнахаар нэвтэрсэн этгээдэд эмгэнэлт явдал тохиолджээ.  Өнгөрсөн долоо хоногийн эхээр тавуулаа нэвтэрсэн хулгайн анчид руу заанууд довтолсноор нэг нь алагдаж, дөрөв нь зугтаж гарсныг байгаль хамгаалагчид баривчилжээ.  Улмаар амиа алдсан нэгнийх нь цогцсыг хэдэн өдрийн турш хайгаад үлдэгдлийг нь олсон байна. Хулгайн анчны цогцсыг арслангийн сүрэг юу ч үлдээлгүй идэж дуусгасан байжээ. Ердөө гавлын яс, өмсөж явсан өмд нь үлдсэн байна. "Крюгер Үндэсний дархан цаазат газарт явган нэвтрэх тийм ч ухаалаг шийдвэр биш бөгөөд маш аюултай. Болсон явдал үүнийг батлан харууллаа” гэж тус газрын захирал Глэн Филипс хэвлэлд ярьжээ.  Амьд үлдсэн дөрвөн анчныг хуулийн дагуу шийтгэж, амиа алдсан анчнаас үлдсэн баримтыг шүүх эмнэлгийнхэн шинжилж, албан ёсоор баталгаажуулахаар болсон байна. Өмнөд Африк нь тивдээ хамгийн олон тооны хирстэй улс юм. Тус улсад одоо 20,000-25,000 орчим хирс амьдарч байгаа нь дэлхийн нийт хирсний тоо толгойн 80 орчим хувь болдог.  Сүүлийн жилүүдэд хирсийг хулгайгаар агнах явдал буурч байгаа гэнэ. Сүүлийн 10 жилийн хугацаанд 8,000 гаруй хирс хулгайн анчдын олз болсон байна. 2013-2017 онд хамгийн эрчимтэй хядагдаж, жилд дунджаар 1,000 гаруй хирс агнагдаж байжээ.  Харин 2018 онд хулгайгаар агнагдсан хирсний тоо анх удаа 1,000-аас доош орж, 769 болсон байна. Хирсний эврийг Хятад, Вьетнам зэрэг Азийн орнуудад эмийн зориулалтаар ашигладаг нь хууль бусаар агнах гол шалтгаан болдог.   

 

Э.Сэмүүн 

Эх сурвалж: The Washington Post   

 

 
 
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу