|

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУД ХУУЛЬ ЗӨРЧСӨӨР БАЙНА

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУД ХУУЛЬ ЗӨРЧСӨӨР БАЙНА

 

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг, тус аймаг дахь Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд хамтран иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Дархан-Уул аймгийн боловсролын салбарын худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүн, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг хянан шалгав. Энэ хүрээнд тус аймгийн төвийн нийт 18 цэцэрлэг, 9 сургуулийн "Үдийн цай” хөтөлбөр, хандив тусламж болон худалдан авах үйл ажиллагааны нөхцөл байдлыг газар дээр нь хянан үзлээ.

Дархан-Уул аймгийн цэцэрлэгүүд нь хүүхдийн хоол, хүнсний материал бэлтгэх, худалдан авах үйл ажиллагааг явуулахдаа босго үнийн дүнгээс хамаарч харьцуулалтын арга болон нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай жилд дунджаар 30-120 сая төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулж явуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.5-д "...нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Тухайлбал:


 

Ажлын хэсэг цэцэрлэгүүдийн тендерийн баримт, бичгийн материалыг хянан  үзэхэд "Арцат алтайн уулс” ХХК нэр бүхий 11 цэцэрлэгийн тендерийн  хуурай хүнсний бүтээгдэхүүн, мах гэх мэт багцад оролцон 10 байгууллагын тендерт шалгарч гэрээ байгуулсан. "Таван тойн” ХХК нэр бүхий 5 цэцэрлэгийн  тендерийн мах, хүнсний бүтээгдэхүүний багцад оролцож 5 байгууллагын тендерт шалгарч гэрээ байгуулсан. 2017 онд "Таван тойн” ХХК нь нэр бүхий 12 цэцэрлэгт буюу ихэнх цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний материалыг тендергүйгээр, гэрээгээр нийлүүлж ирсэн байв. Мөн "ЦЭЦМИС” ХХК 2017 онд 3 цэцэрлэгт  гэрээгээр, 2018 онд 4 цэцэрлэгийн тендерт шалгарч гэрээ байгуулсан байна.

Түүнчлэн зарим цэцэрлэгийн удирдлагууд нь өөрийн хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдтэйгээ гэрээ байгуулж бүтээгдэхүүн нийлүүлж, худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулсан зөрчил илэрсэн бөгөөд Дархан-Уул аймгийн боловсролын салбарт явуулж байгаа төсөв, санхүү, худалдан авалт, тэдгээрийн ил тод байдал, гүйцэтгэлд тавих хяналт сул байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсэх, цаашлаад авлигын гэмт  хэрэг үүсэх нөхцөл байдал бий болж байгааг  онцгой анхаарах нь чухал байна.    

Дархан-Уул аймгийн доорх нэр бүхий цэцэрлэгүүд 2017-2018 онд үйл ажиллагаа явуулахдаа эцэг, эхчүүдээс нийт 132,821.115 төгрөгийн хандив авсан байна. 

Цэцэрлэгүүдийн хандив авсан байдлыг хүснэгтээр харуулахад (төгрөгөөр):

Энэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 тушаалын хавсралтаар баталсан Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрмийг баримтлалгүйгээр нийтийг хамарсан тэгшитгэсэн байдлаар хандив авсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Тус аймгийн зарим сургуулийн захирал, нягтлан бодогч нар нь 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэх зөрчлийг гаргасан байна. 

Дархан-Уул аймгийн боловсролын салбарт гарч буй зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, цаашид холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах, удирдах албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах өмнө өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг бодитоор сайжруулах тодорхой арга хэмжээнүүд авч ажиллах талаар Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг даргад албан шаардлага хүргүүлэхээр тогтов.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймаг болон Шарынгол суманд ажиллаж шалгалтын дүнгээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид дахин гаргуулахгүй байх чиглэлээр "Зөвлөмж” боловсруулан аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүлж, тус аймгийн боловсролын салбарт гарч байгаа хүний нөөц, томилгооны асуудалд онцгойлон анхаарах, 2016-2018 онд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд халаа, сэлгээ ихтэй, сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилж байгаа, үндэслэлгүйгээр ажлаас халж байгаа асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх талаар өмнө нь зөвлөмж өгч байсан юм.
 

 

http://olloo.mn/n/63345.html

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу