|

Видео тоглоомонд донтохыг өвчнөөр бүртгэснийг эсэргүүцжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ цахим болон видео тоглоомд донтох эмгэгийг олон улсын өвчний жагсаалтад /ICD-11 ангилал/ оруулсныг Өмнөд Солонгосын видео тоглоом бүтээгч компаниуд эсэргүүцсэн байна. Өмнөд Солонгосын их сургуулиуд, үйлдвэрчний эвлэлүүд, олон нийтийн байгууллагууд болон  "Nexon” зэрэг тоглоом хөгжүүлэгч томоохон компаниудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хороо холбогдох мэдэгдлийг гаргажээ. 

Тоглоомын үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчдийн үзэж байгаагаар, ДЭМБ-ын гаргасан шийдвэр нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцыг зөрчиж байна. Уг баримт бичигт хүүхдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, насандаа тохирсон тоглоом тоглох, зугаа цэнгэлийн үйл ажиллагаанд оролцох, соёл, урлагийн амьдралд чөлөөтэй оролцох эрхийг баталгаажуулсан байдгийг тэд онцлон дурдсан байна. Дээр дурдсан хороо лхагва гарагт Өмнөд Солонгосын парламентын ордонд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, байр суурийнхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. 

Д.Жаргал

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу