|

Дархан чиглэлийн замын ажлын нээлт энэ сарын 17-нд болно

Дархан чиглэлийн замын ажлын нээлт энэ сарын 17-нд болно

 

Дархан чиглэлийн 204 километр авто замыг нийт дөрвөн эгнээ болгохоор ажиллаж байгаа. Одоогоор хуучин хоёр эгнээг нь засварлахаар ажлыг нь эхлүүлсэн. Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор газар чөлөөлөлт, түр зам гаргах ажил өрнөж байна. Зам тээврийн хөгжлийн сайдын хэлснээр тендерт нь таван компани шалгарч, энэ долоо хоногт техникүүд замын ажилдаа гарч, энэ сарын 17-нд авто замын ажлын нээлт болох юм байна.

Харин шинээр хоёр эгнээ нэмэх ажлыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийхээр болсон. Одоогоор санхүүжилтийн гэрээ хийж, урьдчилсан тендер шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа аж. Энэ сарын 15-нд эхний шатны шалгаруулалт, наймдугаар сарын 15-нд хоёр дахь шалгаруулалт болох гэнэ. Ингэснээр есдүгээр сарын 15-ны дотор ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Засвар арчлалтын хоёр эгнээний ажлыг энэ жил дуусгаж, шинэ хоёр эгнээг нь ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: http://eagle.mn

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу