|

Дарханаас ирэх рэйлбусны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс Улаанбаатар-Дарханы автозамын шинэчлэл, зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Дарханы чиглэлд галт тэрэг, рэйлбусыг өдөрт дөрвөн удаа явуулж эхэлжээ.
 Рэйлбус долоодугаар сарын 21-нээс эхлэн өдөр бүр, долоодугаар сарын 30-наас мягмар гаригаас бусад өдөрт Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд зорчих хуваарьтай байгаа. Рейлбус Улаанбаатараас өглөөний 09.10 цагаас хөдөлж, Дарханд 13.25 цагт очдог.  Рэйлбусаар том хүн 14.600 төгрөгөөр, зөөлөн суудлаар 16.400 төгрөгөөр, хүүхэд 6400-7100 төгрөгөөр зорчино. Тэгвэл өнөөдөр Дарханаас Улаанбаатартыг зорих рэйлбусны цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Учир нь, Дархан-УБ чиглэлд Төмөр замын засварын ажил хийгдэх тул рэйлбус Дарханаас 16.10 цагт хөдөлнө. Бусад өдрүүдэд тогтмол цагийн хуваарийн дагуу аялах юм байна.