Түүнчлэн анхан шатны тэмцээнийг зохион байгуулсан анхан шатны хороодоос Дархан-Уул аймгийн хороо тэргүүн байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн аж. Анхан шатны тэмцээнүүдийг аймаг бүртээ зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан. Улс орон даяар өнгөрсөн 4 дүгээр сард эхэлсэн анхан шатны шалгаруулалтаас шилдгээр тодорсон баг, тамирчид их наадамд оролцсон байна.
Наадмын зорилго нь "Азийн хүүхдүүд-2020" олон улсын хүүхдийн спортын VI дугаар их наадамд оролцох Монголын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн наадамд өргөнөөр хамруулах, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, шилдэг тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилготой аж. Тус наадамд 21 аймаг, 9 дүүргийн 834 сургууль, 546 спорт клубээс давхардсан тоогоор 5949 өсвөрийн тамирчин, 498 багш дасгалжуулагч оролцжээ.