|

Сонгуулийн буухианы өмнөх МАН-ынхны “ХАР ТАМГА”

Сонгуулийн буухианы өмнөх МАН-ынхны “ХАР ТАМГА”

 

-МАН-ынхан сонгуулийн ялалт бус ялын тогтоолоо л бодсон нь дээр-

Ирэх оны сонгууль МАН-ынханы хувьд ялалтын талаар бодоод ч нэмэргүй, хүнд болно гэдгийг энэ удаагийн парламентад хийсэн үйлдлүүд нь баталж байна. Тиймдээ ч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх "Манай намынхан хулгай хийнэ, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” хэмээн мэдэгдсэн биз. Тэд 60 тэрбум, ЖДҮХС-гийн хэргээс эхлээд ХЭДС -/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих/-гийн хөрөнгөөр гараа угаасан, татвар, татаасыг нэмэгдүүлсэн. Амиа бодож, довоо л  шарлуулж байвал тэдэнд бусдыг бодох санамж гэж огт үгүй.

Үүний баталгаа нь өмнөх сонгуулиас эхтэй 60 тэрбумын гэх схемийн хэрэг. Энэ тухай мэдээлэл анх цацагдаж эхэлмэгч МАН-ын удирдлагууд "Энэ бол эвлүүлэг” гэж тайларласаар ирсэн. Гэтэл тун удалгүй МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар "Энэ талаар яриа болсон. Энэ бол гэмт хэрэг” гэж дайрсаар байгаад ялалтын буухиаг нь атгуулсан Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулж, эцэст нь шүүгч нартай элбэж байгаад ял үүрүүлсэн. Үндсэндээ өөрсдийнхөө л нэрийг цэвэрлэж байвал хамаагүй гэсэн байдлаар хандаж, 60 тэрбумын схемийг зохиосон Г.Доржзодовын яриаг сонссоных нь төлөө намынхаа нөхрийг хүчээр, хуулийн гаргалгааг ч мушгисаар байгаад буруутан болгосон.

Дараа нь МАН-ынхан ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээл авсан нь олонд ил болмогц эхлээд баахан бултах арга хэрэглэсэн, мэлзсэн. Гэвч хийсэн хэргүүд нь илчлэгдээд ирмэгц аргагүйн эрхэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг буруутгаж, албан тушаалаас нь огцруулж, мөн л ял үүрүүлэх гэж байна. Тэр ялыг нь үүрч байгаа хэдий ч ЖДҮХС-гийн хэрэгтэй холбоотой олон хүн байгаа төдийгүй МАН-ынхан ч үүнийгээ маш сайн мэдэж байна.

Тиймдээ УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өнгөрөгч нэгдүгээр сард бүлгийн хуралдааныхаа үеэр "…ЖДҮ-гийн асуудлыг яаж улс төр болгох вэ, хэзээ хаана ярьсан, хэзээ зохион байгуулсан, бусад баримтыг устгасан гээд олон мэдээлэл байгаа. Тэрийг дараа цаг нь болохоор ярих байх. Энэ бол дотроос гарсан. Манай энэ дотор сууж байгаа нөхдүүд хэсэг нөхдийнхөө эсрэг зохион байгуулалттайгаар эрүүгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ярьсан. Өнөөдөр яг таван нөхөрт маань эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор оруулчихсан. Хэрэг бодитой гэдгийг нь нотолчихсон. Прокурор үндэслэлтэй гээд үзчихсэн. Энэ бол амаргүй буюу үндсэндээ улс төрийн дараагийн 2020 оны сонгуульд эхний ээлжинд энэ таван хүн байхгүй. Цаана нь нэлээд нөхөд байгаа... Их хурлын индэр дээрээс олон гишүүн хэллээ шүү дээ. Зохион байгууллалтайгаар, онц ноцтой бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хажууд, урдаас харж байгаад хэлсэн. Ингээд улс төрийн үйл явц болсон. Мэдээж, энэ бол сонгууль болоход хохиролтой дуусна. Сонгуулийн сезон эхэлчихлээ. Нэг жил гаруй үлдлээ. Саяын болсон үйл явцын өрнөлөөс харлаа. Манай 65 гишүүнээс 40 нь ямар ч байсан ирэх сонгуульд маш хүнд тамгатай орох байх. Амаргүй болох байх. Энэ нь мэдээж бид нарт маш хүнд сонгууль болно гэдэг тодорхой” хэмээн ярьсан байдаг.

Үнэхээр ч ЖДҮХС-гийн хэрэгтэй холбоотойгоор олон хүн шалгагдаж, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор парламентад хэлэлцүүлэхээр оруулж байв. Гэвч "ангийнхан” нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэн авч үзсэн.

Гэтэл саяхнаас ХЭДС-гийн хөрөнгөөр мөн л УИХ-ын гишүүд "гараа угаасан” нь илэрхий болж, ЖДҮХС-гийнхны араас замнахаар байна. Тэгэхээр Ж.Энхбаяр гишүүний "Манай 65-аас 40-өөд гишүүн ямар ч байсан ирэх сонгуульд маш хүнд хар тамгатай орох байх” гэж хэлсэн нь батлагдаж 40 биш бүр бүгдээрээ сонгуульд "хар тамга”-тай орох нь ээ.

Тиймдээ ч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх "Манай намынхан хулгай хийнэ, хүний амь, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” хэмээн мэдэгдсэн биз. Үнэхээр л хүчингийн хэрэгт холбогдсон хүн нь ялаа үүрээд явсан бол өдгөө УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулж яллагдагчаар татчихаад байгаа билээ.

http://erennews.mn/article/27653