|

Аргентинд хөл хорионы нөхцөлд жагсаал цуглаан болжээ

 

 

Аргентинд хөл хорионы нөхцөлд жагсаал цуглаан болжээ

 

 

БУЭНОС-АЙРЕС. /Todo Noticias/.Коронавирусний улмаас хорио цээрийн дэглэм үйлчилсээр буй Аргентины хэд хэдэн хотод засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ. Жагсаал нийслэлБуэнос-Айрес хотоос гадна Кордова, Росарио, Тукуман хотуудад болсон байна.


Буэнос-Айрес хотынОбелиск хөшөөний дэргэд хэдэн мянган хүн цугларсан хамгийн том жагсаал болжээ. Олон эсэргүүцэгч машинаасаа гаралгүйгээр жагсаал цуглаанд оролцсон байна.

 


Түүнчлэн жагсагчдын дийлэнх нь ерөнхийлөгч Альберто Фернандесын засгийн газрын хийхээр зорьж буй шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн уриа лоозонг барьжээ. Энэ тогтолцоонд өөрчлөлт оруулах нь зөвхөн өмнөх ерөнхийлөгч болон одоогийн дэд ерөнхийлөгчКристина Фернандес де Киршнер нарташигтай гэж жагсагчид үзэж байна. Түүнчлэн эсэргүүцэгчдийн зарим нь 150 дахь өдрөө үргэлжилж буй хөл хориог эсэргүүцэж, арга хэмжээ авахыг эрх баригчдаас хүсжээ.Жагсаал цуглаан хийхэд нь иргэдэд эрх баригчид саад учруулаагүй хэдий ч зохион байгуулагчдыг шүүмжилсэн байна.