|

Дархан-Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна


Өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны өдөр ихэнх нутгаар бороо орж, зарим хотуудад үер болсоны улмаас төмөр зам угаагдаж Дархан-Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байсан юм. Тэгвэл энэ хөдөлгөөнийг өчигдөр орой 23 цагийн үед нээж зорчих хөдөлгөөн хэвийн болжээ. Энэ тухай Зам, Тээврийн Хөгжлийн Яам мэдээлэхдээ:
"Хүчтэй аадар борооны улмаас Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн 1-р зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автсан учир галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоогоод байсан. Тус төмөр замын сэргээн босгох ажлыг шуурхай гүйцэтгэж 7 дугаар сарын 26-ны 22 цаг 46 минутанд галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ" гэжээ.