|

“Ээж” кино дахин шагналын хур буулгалаа


“Ээж” кино дахин шагналын хур буулгалаа

"Чононгоо” фильм продакшны анхны уран бүтээл болох "Ээж” уран сайхны кино нь Франц улсад долоодугаар сарын 25-нд зохион байгуулагдсан Олон Улсын кино фиствальд амжилттай оролцож Олны таашаалд нийцсэн "Тэргүүн гран при" хүртлээ.

Уг фиствальд 46 орон 75 уран бүтээлээрээ оролцсон байна. Францчууд монголын "Ээж” уран сайхны киног дүгнэхдээ "Энэ цагт алслагдан холдож буй эх үрийн нандин холбоог хүн бүхний зүрх сэтгэлд нэгийг сануулсан бодогдуулсан гүн утга бүхий бүтээл" болжээ хэмээгээд монголын уран бүтээлчдэд талархал илэрхийлж амжилт хүсчээ.

"Ээж” киноны гол дүрийн жүжигчин Б.Энхтүвшин уг кино фиствальд оролцож шагналаа гардан авчээ. Тэрээр одоо Европын орнуудаар аялж байгаа бөгөөд наймдугаар сарын 10-нд эх орондоо ирэх юм байна.

Сонирхуулахад, "Ээж” уран сайхны кино өмнө нь Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан "Мөнгөн Акбузат” кино урлагийн наадмыг "Ээж” хэмээх Монголын уран сайхны киногоор нээж, "Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн билээ.

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу