|

264.5 МЯНГАН ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ

264.5 МЯНГАН ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ

 

Тавдугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 230.5 мянган га-д үр тариа, 5.8 мянган га-д төмс, 2.3 мянган га-д хүнсний ногоо, 17.6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 264.5 мянган га-д тариалалт хийгээд байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, үр тарианы тариалалт 56.4 хувь, төмснийх 37.5 хувь, хүнсний ногооных 27.6 хувь, тосны ургамлынх 42.1 хувь буюу хаврын тариалалт 41 хувьтай явагдаж байгаа аж.

Засгийн газрын шийдвэрийн дагуу импортын элит үрийн худалдах үнэ тонн тутамдаа 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгож байна. Одоогоор 560 аж ахуйн нэгж, иргэнд 27.8 мянган тонн буудайн үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн, бусдад нь 30 хувийн урьдчилгаатай олгожээ.

Г.Зул

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу