|

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЦЭГТЭЭ ХАЯГДСАНЫХАА УУРЫГ М.ЭНХБОЛД ДАРГАД ГАРГАЖ БАЙНА

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЦЭГТЭЭ ХАЯГДСАНЫХАА УУРЫГ М.ЭНХБОЛД ДАРГАД ГАРГАЖ БАЙНА

 

МАН-ын бүлэгт нэлээд удаан оршин тогтнож байгаа хуваагдал одоо ч хэвээрээ байна. Үнэмлэхүй олон суудалтайгаар эрх барьж байгаа намынхан хоорондоо ийм байдалтай байна гэдэг яавч сайн зүйл биш. Гэхдээ ухаад үзвэл энэ бүхний толгойд нэг л хүн харагдаад байна. Тэр хүн бол Хэнтий аймгаас анх удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ юм. Л.Оюун-Эрдэнэ ѳнгѳрсѳн хавар зуны заагаар гэнэт АТГ-ын үүдэнд очоод "М.Энхболд огцрох ёстой" гэж хашгирсан. Ингээд 60 тэрбумын гэх ажил хэрэг болох нь байтугай, нэр дурдагдсан зарим хүн нь байсан үгүй нь тодорхойгүй асуудлаар УИХ-д Нээлттэй сонсгол хийх ёстой гээд эхэлсэн. 19 гишүүний гарын үсэг цуглуулсан боловч ийм ажил зохион байгуулах хуулийн боломж байсангүй. Гэвч Л.Оюун-Эрдэнэ дахин 22 гишүүний гарын үсэгтэйгээр Ээлжит бус чуулган зарлуулна гэж хандсан.

Гэтэл Ээлжит бус чуулганыг УИХ-ын гишүүдийн 3/1-ээс дээшх гарын үсэг зурж байж шаарддаг хуультай байдгийг УИХ-ын дарга М.Энхболд телевизээр ѳгсѳн ярилцлагадаа тайлбарлажээ. Л.Оюун-Эрдэнийн хувьд ийм маягаар М.Энхболд даргаас салахгүй зүүгдчихээд байгаа юм. Анх 2016 онд УИХ-ын дарга болоход нь л Ерѳнхий сайд болсонгүй гэж эсрэг дуугараад эхэлсэн энэ залуугийн санаа зорилго арай ѳѳр гэдэг нь ѳдѳр ирэх тутам харагдах болов. Л.Оюун-Эрдэнийн хувьд ѳнчин ѳрѳѳсѳн ѳссѳн. Ѳвѳѳгѳѳрѳѳ овоглодог гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Ѳнчин хүн ѳѳнтѳгч гэгчээр эцгийнх нь оронд эцэг болох шахуу явсан М.Энхболдын ѳѳдѳѳс сѳрвѳлзѳж, заргалдаж яваа Л.Оюун-Эрдэнийн энэ үйлдэл нь ердѳѳ л эцэгтээ хаягдсаны хор шар, бас уур юм.

Хэн түүнд эрх мэдэл, сонгогдох эрх ѳглѳѳ дѳѳ. Гэсэн ч тэр их ууртай байна. Магадгүй энэ нь дээрх хувийн араншингаас нь гадна НАМЗХ-ны ерѳнхийлѳгчийн албан тушаалаас салсандаа хорсож явдаг байж магадгүй. Тэр үед МАН-ын дарга М.Энхболд байсан нь үнэн ч НАМЗХ-г авах ажлыг Л.Оюун-Эрдэнийн үеийн найзууд, журмын нѳхѳд л хийсэн байдаг шүү дээ. Ийн хувийн амьдрал, араншингаар улс тѳрийг бужигнуулж, нүдэндээ эвгүй харагдсан тѳдийд хүн рүү дайрах нь ѳнѳѳ цагийн улстѳрчдийн хийх ажил лав биш билээ.

Р.Саруул