|

АНУ сарыг судлах эвсэл байгуулахыг зорьж байна

АНУ сарыг судлах эвсэл байгуулахыг зорьж байна

 

Сарыг судлах олон улсын хөтөлбөрийг зөвхөн АНУ-ын ивээл дор хэрэгжүүлэх ёстой. Ийм мэдэгдлийг тус улсын сансар судлалын НАСА агентлагийн захирал Жим Брайденстайн телевизийн "Fox News” сувагт ярилцлага өгөхдөө хийжээ.

"Сансрын нисэгчдийг сар руу илгээхийн тулд эвсэл байгуулах чадвартай ганцхан улс бий. Энэ бол АНУ юм. Чухам үүнд л манай улсын зорилго оршиж байгаа. Колорадо-Спрингс хотод болсон сансрын симпозиумын үеэр би 20 гаруй улсын үндэсний сансрын агентлагуудын дарга нартай уулзаж, сансрын нисэгч нарыг сар руу дахин илгээх асуудлаар ярилцсан. Чухам энд АНУ тэргүүлэгч, их гүрний хувиар гол үүргийг гүйцэтгэх ёстой” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

"АНУ-ын Ерөнхийлөгч бидэнд гайхалтай даалгавар өгсөн нь саран дээр байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Энэ удаа бид сар руу эргэж очихдоо тэнд үлдэхээр очно. Үүнээс гадна, сарны нөөц баялгийг ашиглахад олон улсын болон арилжааны түншүүдтэйгээ хамтран ажиллах үүргийг Ерөнхийлөгч бидэнд өгсөн. Саран дээр хэдэн зуун сая тонн мөс байгааг бид олж илрүүлсэн. Үүнийг амьдралыг тэтгэх, агаар гарган авах, пуужингийн түлшний хувиар ашиглах боломжтой гэсэн үг юм” гэж НАСА-гийн захирал онцлон хэлжээ.

"Эдгээр боломжийг, мөн байгаа технологиудыг ашиглан Ангараг руу экспедиц зохион байгуулахыг бид хүсэж байна. Ерөнхийлөгч бидэнд том даалгавар өгсөн бөгөөд 2024 он гэхэд хэрэгжүүлэх хугацаа өгсөн” гэж тэрбээр үргэлжлүүлэн ярьсан байна.

Америкийн сансрын "Apollo 11” хөлгийн багийн гишүүд 1969 оны долдугаар сарын 20-нд саран дээр анх удаа хөл тавьсан билээ.

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу