|

Facebook ингэж өөрчлөгдөнө

Facebook ингэж өөрчлөгдөнө

 

Хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан эсэх талаарх шүүмжлэлд өртөөд буй Facebook компани нийгмийн сүлжээ болон бусад аппликейшнуудаа хэрхэн өөрчлөх гэж буй талаараа мэдээлэл өгсөн байна.

Юун түрүүнд хэрэглэгчийн хувийн мэдээлэл, аюулгүй байдлыг хангахад эх хүү өөрчлөлт чиглэнэ гэдгийг ноён Цукерберг онцоллоо. Хэрэглэгчдийнхээ итгэлийг дахин олж авахын тулд ихээхэн чармайлт гаргаж буйгаа тэрээр онцолжээ.

Өөрчлөлтүүдэд дараах зүйлс багтаж байгаа аж:

  • Хэрэглэгч Messenger ашиглан илгээсэн зурвасаа өөрөө удирдах боломжтой. Өөрөөр хэлбэл, илгээсний дараа түүнийг устгах, үзэгдэхгүй болох зэрэг шинэ технологи нэвтрүүлэхээр зэхэж байна.
  • Instagram-д "likes” дарсан хэрэглэгчдийн тоо болон нэрсийг нууцална.
  • A Whats App-ийн аюулгүй ажиллагаа төлбөртэй болно. Шинэ үйлчилгээг Энэтхэгт эхлээд байгаа бөгөөд удахгүй бусад улс оронд нэвтрүүлнэ.
  •  Facebook аппликейшний загварыг шинэчилнэ. Ингэхдээ цэнхэр өнгө хэвээр байх аж.
  • Instagram дахь постууд удахгүй дүрс бичлэг хуваалцах орон зай болон хувирах аж.


Ж.ЦОГЗОЛМАА 

ЗУУНЫ МЭДЭЭ