|

ДАРХАН-УУЛ: 240 тамирчин спортын 24 төрөлд өрсөлдөнө


Монголын бүх ард түмний спартикадыг 1961 оноос хойш дөрвөн жилд нэг удаа зохион байгуулж ирсэн.Энэ удаагийн XV наадмын шигшээ тэмцээнд Дархан-Уул аймгаас 240 тамирчин спортын 24 төрөлд оролцохоор болжээ. БТСГ-т болсон баг тамирчдыг үдэн гаргах үйл ажиллагаанд Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, БТСГ-ын дарга А.Амараа, ГХБХБГ-ын дарга Д.Батчулуун нарын албаны хүмүүс оролцон, баг тамирчдад баяр хүргэн амжилт хүслээ.

Баг тамирчдын бэлтгэл сургууль, наадамд оролцох замын зардалд аймгийн Засаг дарга Б.Азжаргал 26 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэнд тамирчид талархалтай байгаагаа илэрхийлж,тэмцээн уралдаандаа бүхий л хүч чадлаа дайчлан амжилттай оролцон Дарханыхаа нэрийг өндөрт өргөхөө илэрхийллээ. Дархан-Уул аймгийн баг тамирчид Монголын бүх ард түмний спортын наадамд тасралтгүй оролцон тогтмол амжилт үзүүлсээр ирсэн. 1975, 2012 онд тамирчид багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байр эзэлж байсан юм.