|

Сербийн найруулагч Эмир Кустурица Чингис хааны тухай кино хийнэ

Сербийн найруулагч, хөгжимчин Эмир Кустурица Киргизийн нэрт зохиолч Чингиз Айтматовын өгүүллэгээс сэдэвлэн бүтээх Чингис хааны тухай киногоо 2020 онд танилцуулна гэдгээ мэдэгджээ.

"Чингис хааны талаар кино хийх бодол надад байгаа. Чингис хаан ямар хүн байсан тухай өгүүлэх кино маань ирэх онд бэлэн болно. Кино зураг авалтыг ОХУ-ын нутаг дэвсгэрт авахаар төлөвлөж байна” хэмээн тэрбээр Железноводск хотод болсон "Баатар ба цаг үе” кино наадамд оролцох үеэрээ мэдэгджээ.

Сербийн кино найруулагч, жүжигчин, хөгжимчин Эмир Кустурица нь "The No Smoking Orchestra” рок хамтлагийн ахлагч юм. Тэрбээр 30 гаруй кинонд ажиллаж жүжигчин, найруулагчаар оролцож байжээ. Каннын кино наадмын дээд шагнал болох "Алтан дал модны мөчир”-ийг тэрбээр хоёр удаа хүртэж байсан аж.

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу