|

Леонардо Ди Каприо жүжигчнээр анхлан суралцагсдад зөвлөгөө өгчээ

Америкийн жүжигчин Леонардо Ди Каприо жүжигчнээр анхлан суралцагчдад аль болох олон кино үзэж, ахмад үетэйгээ өөрийгөө харьцуулж байхыг зөвлөжээ. "Янз бүрийн кино үзэж эхлэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Та нарын үеэс өмнө ямар бүтээлүүд гарч байсныг судлаарай. Өөрийгөө хамгийн шилдгүүдтэй нь харьцуулж, аяллын замаа эхлүүлээрэй” хэмээн тэрбээр зөвлөсөн байна. Тэрбээр байнга кино үзэж, өнгөрсөн үед энэ салбарт ямар олон зүйл хийгдсэнийг биширдэг гэдгээ цохон тэмдэглэжээ. "Киноны талаар асууж буй хүмүүст юуны түрүүнд зөвлөж хэлэхэд та бүхний хийсэн бүтээсэн зүйл түүхэнд үлдэх болно гэдгийг санаарай" хэмээн Ди Каприо ярьсан байна. 

Түүнчлэн Ди Каприо ярилцлага өгөх үеэрээ "Холливудад нэг удаа” киноны талаар ярьжээ. Лос Анжелес дахь 1969 оны үеийн үйл явдлыг дүрсэлсэн уг кинонд телевизийн од байсан Рик Далтон, түүний орлон тоглогч Клифф Бут нарын тухай өгүүлдэг байна. Цуврал алуурчин Чарльз Мэнсонтой холбоотой үйл явдал болон найруулагч Роман Поланскийн гэргий Шэрон Тейтийн амийг хөнөөсөн хэрэг гарах үед үйл явдал өрнөдөг байна. Тус кинонд Леонардо Ди Каприо, Брэд Питт, Марго Робби, Аль Пачино, Курт Рассел, Тимоти Олифант, Дакота Фаннинг, Люк Перри зэрэг алдартай жүжигчид дүр бүтээжээ.  

Э.Аянзаяа

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу