|

“Алтан төл”-ийн эзэд шагналаа гардан авлаа

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн "Таван эрдэнэ” нэвтрүүлэг, ХХААХҮЯ-тай хамтран "Алтан төлийн эзэд”-ийг тодруулдаг уламжлалтай. 42 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү шагналын эзнээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёр малчин тодорсныг УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд гардууллаа. "Алтан хурга”-ны эзнээр Хонгор сумын 2 дугаар багийн малчин Н.Төвжаргал тодорсон бол "Алтан унага”-ны эзнээр Хонгор сумын 2 дугаар багийн малчин А.Батхуяг тодорч шагналаа гардан авлаа. 

"Алтан төлийн эзэн" шагналын гол шалгуур нь тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлт багтдаг ажээ.
 
Л.Отгонбаатар